Монополын эсрэг газар шатахууны нийлүүлэлт, нөөц, түгээлт, хэрэглэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байж болзошгүй асуудлыг хянан шалгаж байна. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Шадивлан-10” хий түгээх станц тээврийн хэрэгсэлд хий олгохгүй байгаа тухай гомдол 2026.10.22-нд цахим орчинд нийтлэгджээ. Уг иргэний гомдлын дагуу шалгахад, тус станц хийтэй байсан мөртлөө олгохгүй хаасан байжээ.

Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд байрлах ШТС-д холбогдох хуулийн байгууллагатай хамтран шалгалт хийсэн байна. Уг станцын нэгэн түгээгч шатахууны эрэлт нэмэгдсэн үед жолооч нарт ялгавартай нөхцөлөөр үйлчилж, тодорхой этгээдэд давуу байдал олгожээ. Тэрээр зарим хүнээс шан харамж авч, шатахуун түгээсэн байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа аж.

