-
Баавгайнууд идэш хайн, айлын гэр сүйтгэжээ

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд баавгай айлын хот руу дайрах нь давтагдаж байна. Энэ аймагт одоогоос 7 жилийн өмнө буюу 2019 онд баавгай малчны гэр лүү дайрч, 2 хүний аминд хүрч байв. Өнөө жил хүрэн болон хар баавгай малчдын хот руу дайрч байгаа гэнэ. ОХУ-д болон Хүдэр суманд өнгөрөгч онд ой, хээрийн түймэр их гарсан байна.…
-
Монгол хүний 900 сая төгрөгийг залилаад зугтах гэж байсан гадаадын 2 иргэнийг баривчилжээ

Монгол Улсад аялахаар 8 дугаар сарын 15-нд ирсэн гадаад улсын 2 иргэн Монгол Улсын нэгэн иргэнд ам.доллар хуурамчаар үйлдэх санал тавьжээ. Уг саналыг өнөө монгол хүн зөвшөөрч, уг 2 этгээдэд залилуулсан байна. Гадаадын 2 иргэн 9 дүгээр сарын 6-нд түүнээс 250 мянган ам.доллар, 30 сая төгрөгийн үнэт эдлэлийг нь залилж авчээ. Эдгээр нь нийт 900…
-
Зөрчил гаргасан 3 отогт хариуцлага тооцож, 7 шонхрыг буцаан тавиулжээ

Төв аймгийн Сэргэлэн сумын цагдаа, ахлагч Ц.Баярбат, байгаль орчны хяналтын улсын байцаагч П.Батболд нар Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутагт байрлан шонхор барьж буй отгуудыг 9-р сарын 7-8-нд шалгажээ. “Чингис хаан”олон улсын нисэх буудлын хойд хэсгээр арабууд отог байгуулан, идлэг шонхор шувуу барьж буй ажээ. Араб иргэд Төв аймгийн засаг даргатай 2026.07.22-нд соёлын зориулалтаар идлэг шонхор…
-
1-18 настай хүүхдэд тарьж болдог “Метоклопрамид” тариаг зах зээлээс буцаан татжээ

БНХАУ-ын “Гюзхоу тианди фармацютикал” үйлдвэрт үйлдвэрлэсэн “Метоклопрамид” нэртэй 2502026 цувралын дугаартай 10мг/2мл хэмжээтэй тарилгыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар зах зээлээс эргүүлэн татаж байна. “2028 оны 2-р сард хугацаа нь дуусна” гэж хайрцаг дээрээ бичсэн уг тариаг Эм шинжлэх лабораторид шинжлэхэд, шаардлага хангаагүй аж. Тиймээс уг тарилгыг 8-р сарын 6-26-ны хооронд эмийн сан, эмнэлэг гэх мэт…
-
1185 ш мөнгөн зоос, 29 ш мөнгөн ембүү, 1 мөнгөн гулдмай хураан авчээ

Түүх, соёлын биет өвийн хадгалах, хамгаалах горим зөрчин, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр соёлын биет өвийг тээвэрлэсэн, хадгалсан зөрчлийг хууль сахиулах байгууллага болон соёлын өвийн хяналтын улсын байцаагч хамтран илрүүлжээ. Тэд хэргийн газарт үзлэг, шалгалт хийхэд тухайн хүний эзэмшлийн байр, тээврийн хэрэгслээс 1185 ширхэг мөнгөн зоос, 29 ширхэг мөнгөн ембүү, мөнгөн ембүүний хугархай 3 ширхэг, 1…
-
Алба хаагчид 9 иргэний амь насыг хамгаалж, 15 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.08.31-2026.09.06) нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 66 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 9 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 15 иргэнийг гаргаж, тусламж үйлчилгээ үзүүллээ. Нийт дуудлагын 54 нь обьектын гал түймэр, нэг…
-
Алт олборлохоор ууланд нуусан техникүүдийг цагдаагийнхан илрүүллээ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын өгсөн үүрэг, Цагдаагийн ерөнхий газрын даргын албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Экологийн цагдаагийн албаны даргаар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт хяналт шалгалтын арга хэмжээг эрчимжүүлэн ажиллаж байна. Ажлын хэсгийн 20 алба хаагч 5 тээврийн хэрэгсэлтэйгээр 4 чиглэлд үүрэг гүйцэтгэх явцад хууль бусаар ашигт малтмал хайх,…
-
Юань солиулах гээд 93.9 сая төгрөгөө залилуулжээ

“Валют солиулах гээд залилуулчихлаа” гэсээр Л гэдэг хүн энэ оны 8 дугаар сарын 29-нд цагдаагийн байгууллагад ханджээ. Л юань солиулах зорилгоор фэйсбүүкт тавьсан зарын дагуу үл таних хүнтэй холбогдсон аж. Тэр уг хүний банкны дансанд 3 удаагийн гүйлгээгээр нийт 93.990.000 төгрөг шилжүүлээд, алдсан байна. Цагдаагийн байгууллага уг хүний банкин дахь дансыг хаалгаж, хэргийг нь үргэлжлүүлэн…
-
Самар түүж байсан 50 орчим хүнийг уулнаас буулгажээ

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажиллагсад 2026.09.03-нд Богдхан уулын Дугуйцагаанаас Зүүнширээ, Тэнгэр хад, Ихтэнгэрийн амны дээд эхээр мориор эргүүл хийн, самар түүж байсан 50 орчим хүнийг уулнаас буулгав. Тэдний самар бэлтгэхэд ашиглаж байсан муна, шигшүүр болон бусад багаж хэрэгслийг эвдүүлж, хог хаягдлыг түүлгэн цэвэрлүүлж, ил задгай галыг нь унтраалгажээ. Хуульд зааснаар дархан цаазат…
-
Л.Чинбатын адуу мөргөсөн ослыг Сэлэнгэд шалгаж байна

“Цагааннуур суманд төв зам дагуу 5 тооны адуу мөргөчихлөө” гэсэн мэдээлэл 9-р сарын 1-ний 23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт иржээ. 64 настай Л.Чинбат “Toyota Land-300” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад 5 адуу мөргөж, өөрөө гэмтсэн аж. Энэ ослыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.