Улсын нэгдүгээр төв эмнэлгийн албан тушаалтан С.Б-ыг тус эмнэлгээс зарласан тендерт шалгарсан аж ахуйн нэгжээс хахууль өгөхийг шаардаж, хахууль авсан гэх хэргийг Авлигатай тэмцэх газар шалгаж, прокуророор хянуулан, шүүхэд шилжүүллээ. Нийслэлийн Прокурорын газар уг хэрэгт Эрүүгийн хуулийн 22.13 дугаар зүйлийн 1 /Хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.