Цахим халдлага 70 хувиар нэмэгджээ


Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “ThinkTwice” аянд Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газар нэгдэж байна. Ransomware халдлага буюу компьютер, гар утас, таблет зэрэг цахим төхөөрөмжид хадгалагдаж байгаа мэдээлэлд хандах эрхийг хууль бусаар хааж, мэдээлэлдээ хандах эрхээ нээхийн тулд төлбөр төлөхийг эзнээс нь шаарддаг цахим гэмт хэрэг 2023 онд Дэлхийн хэмжээнд 70 хүртэлх хувиар өссөн байна.

2024 онд Ransomware халдлагын хохирогчид халдлага үйлдэгчдэд төлсөн мөнгөнөөс гадна хадлагын улмаас учирсан хохирлыг арилгахад ойролцоогоор 2.73 сая ам.доллар зарцуулжээ.
Системд нэвтрэх боломжтой ажилтнуудад цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалтыг тогтмол явуулах нь Ransomware халдлагаас сэргийлэх чухал арга юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *