Энэ сарын 5-ны өдөр Бээжин-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор “Чингис хаан” нисэх буудалд өчигдөр буусан хятад иргэдийг барьцаалж, нэгнийх нь амийг галт зэвсгээр хохироосон хэрэг гарлаа. БНХАУ-аас ирсэн хоёр иргэнийг энд түр оршин суудаг нутаг нэгтнүүд нь өчигдөр 14.00 цаг өнгөрч байхад нь тосож авчээ. Энэ үед 22, 23 настай хоёр залуу тэднийг барьцаалж, багагүй хэмжээний мөнгө нэхсэн аж. Энэ үедээ сум алдсан уу, эсвэл зориуд уу, 32 настай В гэх хятад эрийг буудаж амийг нь егүүтгэсэн байна. Хэрэг гарсан даруйд ТЦА-ны Иргэний агаарын тээврийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд гэмт этгээдүүдийг саатуулж, хэргийн газрыг хамгаалалтад авсан бөгөөд өдгөө Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.