Бон Жу Хо,Канг Ду Вон, Сон Е Жин нарын 2500 гаруй уранбүтээлчид Ерөнхийлөгчийг огцруулах өргөдөл гаргажээ.


Арванхоёрдугаар сарын 7-нд БНСУ-ын кино урлагийн салбарын 77 байгууллагын 2518 хүн Ерөнхийлөгч Юн Сок Ёолыг эх орноосоо урвасан хэмээн үзэж огцруулах өргөдөлд гарын үсэг зуржээ. Уг өргөдөлд “Өнөөгийн улс төрийн эмх замбараагүй байдал болон сүүлийн үеийн үйл явдлаас болж огцом унасан Өмнөд Солонгос улсын нэр хүндийг сэргээхэд шаардагдах нэг номерын урьдчилсан нөхцөл бол Ерөнхийлөгч Юн Сок Ёолыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх явдал юм.
Хэрэв импичмент хамгийн хурдан арга зам мөн бол бид үүнийг сонгох ёстой. Кино урлагийн салбарынхан бид Юн Сок Ёолыг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч гэдгийг цаашид хүлээн зөвшөөрөхгүй.

Тэр бол эх орноосоо урвасан гэмт хэрэгтэн.Түүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлж үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө баривчлахыг шаардаж байна” гэсэн байна.

Энэ долоо хоногийн эхээр Солонгосын Ардчилсан нам тэргүүтэй Өмнөд Солонгосын Үндэсний Ассамблейн нийт 191 гишүүн Юн Сок Ёолыг үндсэн хууль зөрчсөн хэргээр албан тушаалаас нь огцруулахаар санал хураалт явуулах санал гаргажээ. Үндэсний ассемблей өнөөдөр орой буюу арванхоёрдугаар сарын 7-ны 17:00 цагт импичментийн асуудлаар санал хураах юм байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *