The League: Аваргуудын хожлын цувралыг аваргууд зогсоолоо


Өчигдөр сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн хүрээнд UG Arena талбайд гурван тоглолт боллоо. Эдгээрээс үзэгчдийн хүсэн хүлээсэн, оргил тоглолт яах аргагүй 12 дараалан ялалт байгуулсан “Хасын Хүлэгүүд” болон лигийн алдарт, аварга баг хуучнаар “Гарьд” буюу BCH Knight багуудын тоглолт байлаа.

  Аваргаа хамгаалагч Хүлэгүүд хожлын цувралаа нэгээр ахиулах уу эсвэл лигийн хошой аварга, эртний өрсөлдөгч BCH Knight баг тэдний хожлыг зогсоох уу гэсэн асуултын хариулт эцэслэв. Хоёр багийн тоглолт эхнээсээ л гал гарсан, өрсөлдөөн дор өрнөсөн. Тоглолтын хагаст хоёр баг 38:38 харьцаагаар тэнцсэн. Харин гуравдугаар үед 60:53 аар Хүлэгүүд тэргүүлсэн бол тоглолтын шийдвэрлэх үе 72:72 харьцаагаар өндөрлөсөн. Тоглолт дуусахад ердөө 3 секунд үлдсэн үед Хүлэгүүдээс Толберт Жордан торгуулийн шидэлтээ амжилттай болгож онооны харьцааг 72:70 болгож, хоёр оноогоор илүүрхсэн.

Гэвч “BCH Knight” багаас Г.Лхагвацэнд алсын зайн дамжуулалтаар ирсэн бөмбөгийг О.Эрдэнэцогт оруулснаар шүгэл дуугарахаас өмнө тоглолтын оноог тэнцүүлэн, багтаа хожил байгуулах боломжийг бий болгож, багийн ахлагч, лидер тоглогч гэдгээ батлан харуулав. Түүний шидэлтийн дараа ордон даяар “MVP” хэмээн орилж байлаа. Мөн “Налайх Бизон”-оос BCH Knight багтай нэгдсэн Г.Лхагвацэнд шинэ багтаа өөрийн хувь нэмрээ хангалттай оруулж байна хэмээн сагсан бөмбөг сонирхогчид үзэж байна.

Ингээд нэмэлт цаг сунгасан тоглолтын шийдвэрлэх мөчид 82:79 харьцаагаар “BCH Knights” баг хожиж “Хасын Хүлэгүүд”-ийн 12 дараалсан хожлын цувралыг зогсоолоо. Хамгийн чухал ялалтыг байгуулахад багаа хөтөлсөн О.Эрдэнэцогт нийт 29 оноо, Виллиамс Пендарвис 30 оноо авч бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Хүлэгүүдээс Толберт 22 оноо, Э.Түшиг 15 оноо авсан юм.

Ийн дээд лигийн улирал эхэлснээс хойш нэг ч хожигдолгүй явсан Хүлэгүүдийн хожлын цуврал энэ хүрээд зогслоо. Хэрэв тэд өрсөлдөгчөө хожсон бол “Гарьд”-уудын рекордыг эвдэх байлаа.

Хэдий “Хасын Хүлэгүүд” хожигдсон ч лигийн амжилтын хүснэгтийг тэргүүлж буй хэвээр бол хүчтэй багийг буулган авсан “BCH Knight” 7 хожил, 4 хожигдолтой хоёрдугаар байраа хадгалан үлдлээ. Харин тэдний араас “Бишрэл Металл” болон “Сэлэнгэ Бодонс” багууд жагсаж байна.

Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн улиралд хамгийн олон дараалан хожил байгуулсан багуудын үзүүлэлт

2023 он Эрдэнэтийн Уурхайчид 16:0

2001 он Монгол даатгал Лидер 13:0

2020 Танан Гарьд 12:0

1997 он Бизнесийн Чөтгөрүүд 12:0

2024 он Хасын Хүлэгүүд 12:0

2005 он ШУТИС Акулууд 11:0

2004 Эрдэнэтийн уурхайчид 11:0

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *