Дэлхийн ур чадварын уралдааны шилдэг оролцогчдыг шагналаа


“Дэлхийн ур чадвар Лион-2024”-д Монгол Улс мэргэжлийн 7 төрлөөр оролцож, суралцагчид дунджаар 692,57 оноо авч, өмнөх амжилтаа 13,86-аар ахиулан, 69 орноос 26-д эрэмбэлэгдсэн.
Өнөөдөр 700 онооны босго давж “МЕDALION EXCELLENCE”-ийн болзол хангасан гагнуурын төрлийн оролцогч Б.Чухал, CNC токарийн төрлийн оролцогч А.Нямбаяр нарыг тус бүр 1,5 сая төгрөгөөр шагнав. Эксперт багш нарыг нь тус бүр 2,5 сая төгрөгөөр шагнаж, бусад оролцогчдыг ч урамшууллаа.
Ийнхүү “Дэлхийн ур чадвар Монгол” байгууллагаас “Дэлхийн ур чадвар Шанхай-2026” уралдааны буухиаг өнөөдрөөс эхлүүлж буйгаа зарлаж, тугаа гардаж авлаа.

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *