Н.Алтанхуяг: Тусгаар тогтнолынхоо төлөө Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшиж, алалцъя гэж бодож байна


Энэ сарын 11-ний өдөр Улсын дээд шүүх Хөгжлийн банкны гэх тодотголтой нэр бүхий 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийн шүүх хуралдааны шийдвэрийг танилцуулсан.

Ингэхдээ Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарт холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь бодит нөхцөл байдалтай нийцээгүй гэж үзэн, тус хэргийг дахин шалгах шийдвэр гаргалаа. Тэгвэл Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хяналтын шатны шүүхийн шийдвэрийг “Хөгжлийн банкны гэх хэрэг бол анхнаасаа улстөрийн хэрэг байсан. Намайг дарамталж байгаа хэлбэр л гэж бодож байна. “УИХ-д их олон юм донгосдог нөхөр байгаа юм. Наадхаа дуугүй болго” гэсэн эрх баригч нарын л захиас даалгавар байх. Одоо ингээд дарамтлаад байвал тусгаар тогтнолынхоо төлөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, алалцсан ч яах вэ гэж бодогдож байна. Тэгэхээр дээд шүүхийн шийдвэр бол хэтэрхий улстөрийн шинжтэй. нөлөө орсон байж болзошгүй байна” гэж мэдэгдлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *