Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, торгуулийн хэмжээ нь 450 мянган төгрөгийг давсан бол тээврийн хэрэгслийн жолоочоор нийтэд тустай ажил хийлгэж төлүүлэх юм байна.
Ингэхдээ нэг өдөрт 8 цаг ажиллуулж, хөлсийг нь 15 мянган төгрөгөөр тооцно. Харин торгуулийн хэмжээ нь 450 мянган төгрөгөөс бага байвал албадан төлүүлэх, тээврийн хэрэгслийг торгууль төлж дуусах хүртэл хугацаанд журмын хашаанд аваачих юм. Улаанбаатар хотод албан татвараа төлөөгүй 231.397, хуулиар оногдуулсан торгуулиа төлөөгүй 355.300 тээврийн хэрэгсэл байна. Тэгвэл зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчилд оногдуулсан шийтгэлийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн бол үндсэн шийтгэл дээр нэмж жолоодох эрхийг хасахаар хуульчилжээ.
Өөрөөр хэлбэл торгуулиа хуулийн хугацаанд төлөөгүй, дүрэм журмыг байнга, эсвэл ноцтой зөрчил гаргасан бол жолоодох эрхийг хасах аж.