2026 он гэхэд 40 мянган айлыг хийн түлшинд шилжүүлэхээр төлөвлөжээ


Улаанбаатар хотын агаарын бохирдлыг үүсгэж байгаа утааны 55.6 хувь нь гэр хорооллын яндангаас, 27.8 хувь нь автомашинаас гарч байна. Утааны эх үүсвэрийн 80-85 хувь нь гэр хорооллын яндан, автомашины утаа гэсэн судалгаа бий.

Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд иргэдийг орон сууцжуулах, шахмал түлшээр дулааны хэрэгцээгээ хангаж байгаа айл өрхүүдийг үе шаттай хийн түлшний хэрэглээ рүү шилжүүлэхээр ажиллаж байгаа юм.

Энэ талаар НИТХ-ын дарга А.Баяр мэдээллэхдээ, “2024-2028 онд 6 дэд төвөөр дамжуулан 50 мянган айлыг орон сууцжуулна. Оны босгон дээр тархмал эх үүсвэрүүдийг судалж нэгжийг байгуулж 20 мянган айл өрхийг хийн түлш буюу газанд шилжүүлнэ.

2026 онд 40 мянган айлыг хийн түлшид шилжүүлнэ. Үе шаттай энэ ажлыг хийснээр 110 мянган айл яндангаа буулгаж хийн түлшид шилжинэ” гэв.

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *