-
Архангайн Цагдаагийн газар шинэ байртай боллоо

Архангай аймгийн Цагдаагийн газар өнөөдөр шинэ байрандаа орлоо. 2022 онд улсын төсвийн мөнгөөр барьж эхэлсэн энэ барилга 2 блокоос бүрдэнэ. Нийт 1898 ам метр талбайтай, 122 өрөөтэй, 12 автомашины гарааштай. Цагдаагийн байгууллагын орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн барилга юм байна.
-
14 нас хүрээгүй хүүхдээс тэмцээний хураамж, мандатны мөнгө авахыг хоригложээ

Засгийн газраас Хүүхэд хамгааллын тухай хуулийг дагасан 13 хууль, 36 дүрэм, журам, стандартад өөрчлөлт оруулжээ. “Соёл, биеийн тамир, спортын болон Хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагууд хамтран соёл, спортын үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, тэдний эрхийг хамгаалах шинэ журмыг боловсруулан батална” гэж заасны дагуу холбогдох журмыг шинэчлэн баталсан байна. Үүнд: Аливаа соёл, спортын арга…
-
Монгол биобэлдмэлээр хөрсний бохирдлыг багасгах туршилт хийж байна

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, ШУА-ийн Биологийн хүрээлэн хамтран хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр 5 жишиг төсөл хэрэгжүүлж байна. Үүний 1 нь Эмээлтийн хөрсний бохирдлыг бууруулахад чиглэжээ. Энэ хавьд мах бэлтгэдэг 12 цэгээс дээж авч, хөрсний эрүүл ахуйн бохирдлыг E.coli titre (гэдэсний савханцар), Salmonella/ Shigella (гэдэсний бүлгийн эмгэг төрүүлэгч нянгууд), Clostridium perfringens гэсэн 3 үзүүлэлтээр…
-
Шүүх түүхэндээ анх удаа зориулалтын барилгатай боллоо

Монгол Улсын шүүх түүхэндээ анх удаа олон улсын стандартад нийцсэн шүүхийн зориулалттай цогцолбор барилгатай боллоо. 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймагт барьж эхэлсэн уг барилгыг шүүх байгуулагдсаны 100 жилийн ойн босгон дээр ашиглалтад оруулав. Энэ цогцолбор 4 давхар, нийт 3175 ам м талбайтай, хурлын 5 танхим, 14 шүүгчийн өрөө, 14 шүүгчийн туслахын өрөө,…
-
Х.Бадамгэрэл: Хятад миссийг Монголын нэрийг ашиглахыг зогсоолгохоор Тайланд руу албан шаардлага хүргүүлсэн байна

Тайланд улсад болж буй “Мисс гранд интернэшл” тэмцээнд Хятад улсаас оролцож буй эмэгтэй Монгол Улсын нэрийг зөвшөөрөлгүйээр ашиглаж байна. Уг тэмцээний албан ёсны цахим хуудсанд Amber Yuhan нэртэй оролцогчийг Монгол Улсаас оролцогч хэмээн бүртгэж, Монгол Улсын төрийн далбаа, “Mongolia” гэсэн нэр бичсэн тууз зүүлгэн, оролцуулж байгаа юм. Энэ асуудлаар топ модель Х.Бадамгэрэл өнөөдөр Соёл, спорт,…
-
40 дэх удаагийн “Номын баяр”-т гадаадын олон зочид урьжээ

“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллага 20 дахь жилдээ Сүхбаатарын талбайд “Номын баяр”-аа эхлүүлээ. Жилд 2 удаа хавар, намар энэ баярыг хийдэг. 40 дэх удаагийн эл баяраар “Либро сувд” утга зохиолын агентлагаас Японы зурагт номын алдартай зохиогчид Хоса Сачиёо, Ито Хироши, Малайзын Куала Лумпурт болсон Олон улсын хэвлэн нийтлэгчдийн хурлаас 2026 оны “Хэвлэлийн салбарын инновац”…
-
Цахиурын хөндий биднийг аврахгүй

Яг жилийн өмнө юм байна. “Миллениум плаза”-н их танхимд “Цахиурын хөндий биднийг аварна гэж бүү хүлээ” гэсэн үг тодхон цуурайтаж байсан нь тод санагдаж байна. Дэлгэцнээ үндэсний хиймэл оюуны “Egune” лого тодрон асахтай зэрэгцээд технологийн салбарын тэргүүлэгч, “Болорсофт”, “Чимэгэ” системийг үүсгэн байгуулагч С.Бадрал улс үндэстнүүд яагаад өөрсдийн гэсэн хиймэл оюунтай байх ёстой талаар ярьж байлаа.…
-
Халхголын дайны үеэр Японы танкнаас тасарсан гинж олжээ

Монгол Улс, ОХУ-ын цэргийн археологийн хамтарсан тав дахь экспедиц Дорнод аймгийн Халхгол сумын нутагт хайгуул хийж байна. 250 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хамтарсан баг 5 хоног ажиллахдаа тулааны талбарт амь үрэгдсэн 65 дайчны шарилын үлдцийг олж, 11 нэр төрлийн 3000 гаруй сум, галт хэрэгсэл, мина илрүүлж, аюулгүй болгов. Газрын гүнээс танкнаас тасарсан гинжний хэсгүүд олсон байна.…
-
Канад агаарын довтолгооноос хамгаалах зориулалтаар 350 сая канад доллар Украинд олгоно

Канад улс Украинд агаарын довтолгооноос хамгаалах пуужин нийлүүлэхэд зориулж 350 сая канад долларын тусламж үзүүлэхээр боллоо. Энэ талаар Ерөнхий сайд Марк Карни Украины Ерөнхийлөгч Владимир Зеленськийтэй уулзсаны дараа мэдэгдэв. Украин ОХУ-ын баллистик пуужинг сөнөөх чадвартай АНУ-д үйлдвэрлэсэн “Patriot” пуужингийн нөөц багассан үед уг тусламжийг авахаар болж байна. Москва агаарын довтолгоогоо эрчимжүүлж буйтай холбоотойгоор Украины агаарын…
-
Шатсан машинаас хээрийн түймэр гарчээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бадрах багийн Чулуут гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 150 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-т/ өчигдөр автомашин шатав. Уг машинаас шарласан хуурай өвсөнд гал авалцан, хээрийн түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг 9-р сарын 10-ны 15:25 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар анги хүлээн…