2018 онд хугацаа нь дууссан ногоон паспортоо “гайхуулжээ”


Цахим дэлгүүр ажиллуулдаг эмэгтэй дипломат албаны гадаад паспортоор хил нэвтэрдэг болохоо харуулж, олон нийтийн сүлжээн дэх хаягтаа ногоон паспортын зургаа оруулсан. Энэ нь олон нийтийн анхаарлыг татаж, “Ногоон паспортыг хэнд олгодог вэ?” гэдэг асуулт гараад байна.  

Гадаад харилцааны яам үүнийг “Монгол Улсын дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах асуудлыг 2020 онд Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмаар зохицуулдаг. Тус журамд ямар албан тушаал хашиж байгаа эсвэл хашиж байсан хүмүүст дипломат, албан паспорт олгохыг тодорхой заасан. Мөн албан гадаад паспортыг албан томилолтоор зорчих үед ашиглахаар журамд тусгасан байдаг. Тиймээс албан томилолтоос буцаж ирэх үед нь паспортыг хурааж, томилолтын тушаал шийдвэрийг үндэслэн эргүүлж өгөх зохицуулалт үйлчилдэг.

ГХЯ-ны Консулын газар хагас жил тутам дипломат, албан паспортын олголтыг ГХЯ-ны удирдлагад тайлагнадаг. Нийгмийн сүлжээнд мэдээлэл гарсан иргэний гэр бүлийн хүн өмнө нь хилийн чанад дахь ДТГ-т томилогдон ажиллаж байсан. Тэр үедээ гэр бүлийн хамт журмын дагуу авсан албан паспортын хугацаа нь 2018 онд дууссан. Түүнээсээ хойш паспорт мэдүүлээгүй. Одоогоор тухайн иргэдийн нэр дээр хүчинтэй дипломат болон албан паспорт байхгүй” гэж тайлбарлав.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *