Энэхүү бичлэгт “Этик” продакшны жүжигчин С.Одбаяр бусдын биед санаатайгаар гэмтэл учруулж, ар дагз уруу нь хэд хэдэн удаа тохойгоороо хүчтэй цохиж байгаа нь дүрслэгдсэн байна. Түүний энэхүү үйлдлийг Цагдаагийн байгууллага бүртгэлд оруулж шалгахаар болсон байна. Харин “Этик” продакшны зүгээс “Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө продакшныхаа жүжигчний өмнөөс ёс зүйгүй үйлдэл гаргасанд уучлалт хүсэж байна.Тэр үйлдэл ажлын бус цагаар хувь хүний өөрийн асуудал болсон бөгөөд Бид продакшнаараа ярилцаад тухайн жүжигчинд хариуцлага тооцох болно. Мөн хуулийн байгууллага шалгахаар болсон” гэж мэдэгджээ