Дотор нь хэн ч амьдарч, ажилладаггүй цамхаг


Герман Улсын баруун урд хязгаарт Хар Ой гэх нэртэй ой байх бөгөөд тэрхүү ойн зүүн хязгаарт 250 метр өндөр хар саарал цамхаг сүндэрлэдэг. Ямар ч цонхгүй, гэрэл гэгээгүй, дулаангүй нүдэнд хүйтэн харагдах уг барилгыг харсан хүн бүрийн сонирхол төрж, юу байдаг бол хэмээн гайхдаг гэнэ.

Энэхүү цамхаг 2017 онд лифт шалгах зориулалтаар баригдаж байжээ.
Дэлхийн хамгийн чанартай лифт үйлдвэрлэгч гэгдэх Тийссен Крупп Элеватор компани нь ийнхүү Германд хоёрт бичигдэх өндөр барилгыг барьж, нууц технологи бүхий лифтүүдээ далд туршин тооцоолдог болжээ.

Огт кабель холбоосгүйгээр агаарт хөвөх лифт гээд бод доо.


Мөн лифт туршихаас гадна, гадаадын болон дотоодоос жуулчид хүлээн авч Тийссен Крупп компаний ололт дэвшилттэй танилцдаг хөлийн газар болсон байна.


Лифт шалган туршихад заавал ийм өндөр байгууламж хэрэгтэй байдаг нь их учиртай. Учир нь машин шиг (10 метр секунд) хурдтай өгсөн буух лифтийн зарим үзүүлэлтүүдийг хиймэл орчин үүсгэж хэмжих арга байдаггүй учраас ийнхүү зардал гарган туршилтын цамхаг барьж дотор нь лифтүүдээ бодит орчинд унагааж, шатааж, хөлдөөж, сэгсэрч, бүр живүүлэн турших хэрэг гардаг юм байна.
Уг туршилтын байгууламж нь нийтдээ 12 цооногтой бөгөөд өнөөдрийн байдлаар хамгийн орчин үеийн дэвшилтэт хэмжилт туршилтын төхөөрөмжөөр хангагдсан байгууламжид тооцогддог.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *