Category: Сонин хачин

  • Тонж том Сар гарлаа

    Тонж том Сар гарлаа

    Тонж Сар бол одон орон судлалын хамгийн сонирхолтой үзэгдлийн нэг. Сар энэ үзэгдлийн үеэр Дэлхийд хамгийн ойртож ирэхийн зэрэгцээ тэргэлшдэг. Тиймээс ердийн тэргэл Сарнаас тонж том Сар арай том, илүү тод харагдана. Яг ийм тонж том Сар 2026.11.24-нд гарлаа. Үүнийг өнөөдөр буюу 2026.11.25-нд ч харах боломжтой. Энэ удаагийн тонж том Сар Дэлхийд хамгийн ойр очих…

  • Байгальд устсан Спиксийн хөх тотиноос дэгдээхэй төрлөө

    Байгальд устсан Спиксийн хөх тотиноос дэгдээхэй төрлөө

    Дэлхий дээрх хамгийн ховор шувууны нэг болох Спиксийн хөх тоть (Cyanopsitta spixii)-ны бяцхан дэгдээхэй Бразилын Сан-Паулу хотын амьтны хүрээлэнд мэндэллээ. Итгэл гэж нэрлэсэн энэ эмэгчин дэгдээхэй Бразилын амьтны хүрээлэнд төрсөн анхны хөх тоть болов. Энэ нь ховор амьтдыг устахаас хамгаалахын төлөөх тэмцэлд түүхэн үйл явдал боллоо. Бразилын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Биологийн олон…

  • Сансарт 8 жил аялсан дуран анх удаа “нүдээ” нээлээ

    Сансарт 8 жил аялсан дуран анх удаа “нүдээ” нээлээ

    Европын сансрын агентлаг, Японы сансрын агентлагийн хамтран илгээсэн “Mercury Imaging X-ray Spectrometer буюу MIXS” төхөөрөмжийн рентген дуран ойролцоогоор 10 тэрбум километр зам туулж, 8 жил сансарт аялсны эцэст анх удаа ажиглалтаа эхлүүлжээ. Уг дуран хүлээснээс ч сайн ажиллаж, 6500 гэрлийн жилийн алсад орших Хавчны мананцрын рентген цацрагийг илрүүлэн, зургийг нь авсан байна. Европын сансрын агентлаг,…

  • Аварга одны гадаргуу асар хүчтэй дэлбэрч, гаднах бодисыг нь сансарт шиджээ

    Аварга одны гадаргуу асар хүчтэй дэлбэрч, гаднах бодисыг нь сансарт шиджээ

    Шведийн эрдэмтэд Нарнаас хэд дахин том, амьдралынхаа сүүлчийн шатанд яваа аварга одны гадаргуу дээрх асар хүчтэй соронзон дэлбэрэлтийг илрүүлжээ. Урьд өмнө нь соронзон дэлбэрэлт ийм тодорхой ажиглагдаж байгаагүй аж. Энэ бол зөвхөн одон орон судлалын сонирхолтой ажиглалт биш. Харин бидний бие махбодыг бүрдүүлдэг химийн элементүүд сансар огторгуйд хэрхэн тархаж, цаашлаад шинэ од, гараг, амьдралын эх…

  • 341 м урт, 2130 өрөөтэй аварга хөлөг 3800 зорчигч суулган аялалд гарлаа

    341 м урт, 2130 өрөөтэй аварга хөлөг 3800 зорчигч суулган аялалд гарлаа

    Хятадад үйлдвэрлэсэн, аяллын 2 дахь том хөлөг “Adora Flora City” 11 дүгээр сарын 22-нд анхны арилжааны аялалдаа гарлаа. Хөлөг 11 дүгээр сарын 22-нд Гуандун мужийн Гуанжоу хотын Наньша олон улсын аяллын боомтоос хөдөлжээ. 5232 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай уг хөлөгт 3800 гаруй зорчигч суужээ. Уг хөлөг Хонконг, Вьетнам руу 6 өдөр, 5 шөнө аялна. Уг…

  • Амазоны ойд тусгаарлагдмал амьдардаг уугуул иргэд олон арван жилийн дараа анх удаа хүмүүстэй уулзжээ

    Амазоны ойд тусгаарлагдмал амьдардаг уугуул иргэд олон арван жилийн дараа анх удаа хүмүүстэй уулзжээ

    Бразилын Амазоны ширэнгэн ойн алслагдсан бүсэд тусгаарлагдмал амьдардаг уугуул иргэдийн нэгэн бүлэг гаднын хүмүүстэй уулзсан нь тэдэнд учирч буй аюул заналыг дахин анхаарлын төвд орууллаа. Байгаль хамгаалагчид болон уугуул иргэдийн эрхийг хамгаалагчдын мэдээлснээр, мод бэлтгэгчид, анчид, мал аж ахуй эрхлэгчдийн хууль бус үйл ажиллагаа тэдний амьдрах орчинд заналхийлж байна. Их Британид төвтэй “Survival International” байгууллага…

  • Номхон далайн ёроолын 244 чулуунаас 4139 амьтан илрүүлжээ

    Номхон далайн ёроолын 244 чулуунаас 4139 амьтан илрүүлжээ

    Номхон далайн ёроолоос цуглуулсан металл ихтэй 244 ширхэг чулууг шинжлэхэд нийт 4139 жижиг амьтан илэрчээ. Эрдэмтэд эдгээр чулууг зүгээр нэг ашигт малтмалын бөөгнөрөл бус, далайн гүнд орших өвөрмөц амьдрах орчин болохыг тогтоосон байна. Судалгааг Номхон далайн төв хэсэгт орших Кларион-Клиппертоны бүсээс цуглуулсан олон металлын зангилаа (polymetallic nodules) дээр хийжээ. Эдгээр нь ихэвчлэн манган, төмрийн ислээс…

  • Лондонд Санта Клаусууд Зул сарын баярт бэлтгэх тусгай сургалтад хамрагджээ

    Лондонд Санта Клаусууд Зул сарын баярт бэлтгэх тусгай сургалтад хамрагджээ

    Зул сарын баяр дөхөж байгаатай холбогдуулан Их Британийн нийслэл Лондон хотод Санта Клаусын дүрд ажилладаг хүмүүсийг бэлтгэх уламжлалт сургалт зохион байгуулжээ. Арваннэгдүгээр сарын 12-нд болсон уг арга хэмжээнд Санта Клаусууд, элфүүд болон Хатагтай Клаусын дүрд ажилладаг хүмүүс цугларч, баярын улирлын ачаалалтай өдрүүдэд хэрхэн ажиллах талаар туршлага солилцсон байна. “Ministry of Fun” арга хэмжээ зохион байгуулагч…

  • Хүнтэй хамт Антарктидад марафонд оролцсон робот 3 км гүйгээд тэмцээнээ орхижээ

    Хүнтэй хамт Антарктидад марафонд оролцсон робот 3 км гүйгээд тэмцээнээ орхижээ

    Хүн дүрст робот Антарктидын эрс тэс хүйтэн нөхцөлд хүнтэй зэрэгцэн марафонд оролцсон ч батарей нь дууссаны улмаас ердөө 3 километр гүйгээд тэмцээнээ орхижээ. Qestr нэртэй уг робот арваннэгдүгээр сарын 8-нд Антарктидын Ultima Camp баазад болсон “Antarctic Ice Ultra” хэт холын зайн гүйлтийн тэмцээнд анх удаа оролцсон хүн дүрст робот болсон байна. Тэмцээнд нийт 25 орчим…

  • 200 жил 1 зүйл гэж үзсэн эрвээхэй 3 өөр зүйл болохыг тогтоожээ

    200 жил 1 зүйл гэж үзсэн эрвээхэй 3 өөр зүйл болохыг тогтоожээ

    Төв болон Өмнөд Америкийн халуун орны ойд түгээмэл тааралддаг нэгэн төрлийн эрвээхэйг эрдэмтэд 200 гаруй жилийн турш ганц зүйл гэж үзэж иржээ. Шинэ судалгаагаар энэ бүлэгт гаднах төрхөөрөө бараг ялгагдахгүй 3 өөр зүйл багтдагийг тогтоосон байна. Тэдний 1 нь шинжлэх ухаанд өмнө нь бүртгэгдээгүй шинэ зүйл ажээ. Судлаачид Colobura төрөлд хамаарах эрвээхэйнүүдийг ДНХ-ийн шинжилгээ, далавчны…