Жүжигчин И Сун Гюныг шантаажилж 300 сая вон залилсан эмэгтэйд 3.5 жилийн хорих ял оноолоо


Арванхоёрдугаар сарын 19-ний өдөр Инчон дүүргийн шүүхийн эрүүгийн 4-р хэлтэс шөнийн клубийн менежер ‘А’ (30)-д 3 жил 6 сарын хорих ял, түүний хамсаатан, жүжигчин асан “Б” (29)-д мөн 4 жил 2 сарын хорих ял оноожээ.

Эрүүгийн 4-р хэлтсийн шүүгч Хон Юн Соок “Хохирогч И Сун Гюан яллагдагч “А-гийн үйлдлээс болж айдас, сэтгэл санааны хямралд орсон. “Б” нь мөн л шантаажлах замаар хохирогчийн сэтгэлийн шаналлыг улам хүндрүүлсэн. Хохирогч сэтгэцийн болон сэтгэл санааны хүнд дарамтаас болж амиа хорлох шийдвэрийг сонгосон. Хэдий түүний энэ шийдвэрт бусад хүчин зүйлс нөлөөлсөн ч яллагдагч ‘А’ болон ‘B’ нь түүний сэтгэлийн дарамтад онцгой нөлөөлсөн.” гэж мэдэгдлээ.

Хэргийг эргэн сануулахад 2023 оны есдүгээр сард жүжигчин И Сун Гюнтай дотно харилцаатай байсан ‘А’ гэх эмэгтэй талийгаач жүжигчнээс утсаа хакердуулчихлаа, чи бид хоёрын харилцааг дэлгэнэ гээд хэмээн хэлж 300 сая вон залилж авчээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *