“Дээлтэй монгол” өдөрлөг боллоо


Дундговь аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас “Үндэсний хувцасны соёлын өвийг-Үр хойчдоо үлгэрлэн өвлүүлье” аяны хүрээнд “Дээлтэй монгол” өдөрлөг зохион байгууллаа. Дээлтэй монгол хос шалгаруулах уралдаанд нийт 17 байгууллагын 25 хос оролцож, М.Ариунболд, Б.Сүнжирмаа /ХБХХТөв/,
Цолмонбаатар, Баяртогтох /Ахмадын хороо/
Баатарсүрэн, Оргилмаа /Татварын газар/ нар шилдэг хосоор шалгарчээ.

Энэ үеэр соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн, худалдаа зохион байгуулж нийт 11 гар урчуудын 30 гаруй бүтээлээс Мөнхнасан /”Болор гэгээ” урлан модон сийлбэр, Наранчимэг /”Говь цагаан алт” ХХК эсгий урлал/, Ганжаргал /Политехник коллеж, оёдол хатгамал/ нар шилдгийн шагнал хүртсэн байна.

Тус арга хэмжээнд 24 байгууллага 242 албан хаагч, иргэд оролцож, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Ахмадын хороо шилдэг байгууллагаар тодров.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *