П.Сайнзориг: Танкны үлгэр ярьдаг хүмүүсийн тархи угаалтад битгий автаарай


УИХ-ын гишүүн нэр бүхий гишүүд “Монгол улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо,хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлээд буй. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг мэдээллийнхээ эхэнд Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хуулийн 27.4-д Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын Харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно гэсэн заалт одоо ч хүчин төгөлдөр мөрдөгдөж буйг онцоллоо. Мөн үргэлжлүүлээд “Өнөөдөр гадаадаас ажиллах хүчин авах квот гэдэг зүйл дарга нарын наймаа, жижиг дунд аж ахуйн нэгжүүдийг зовоодог гол хэрэгсэл болсон” гэж мэдэгдсэн юм. Тэрбээр “Та бүхэн гадаадаас ажиллах хүч оруулж ирж буй компаниудын харилцан хамаарлыг хараарай. Дандаа улстөрчид байгаа.

Хорин хүн ажиллуулдаг нэг залуу ганц инженер оруулж ирж чадахгүй байгаа нь үнэн. Жижиг ресторантай иргэн гадаадаас тогооч урьж авч ирлээ гэхэд цалингаас нь гадна жилдээ 15.6 сая төгрөгийн төлбөр төлж байна.

Сургуулиудад ч мөн өндөр чадвартай багш хэрэгтэй байдаг. Гэтэл манайхан гадаад ажилтан гэхээр хятад гэж ойлгодог оо болих хэрэгтэй. Өнөөдөр Хятад улсад шинэ ажилтны эхлэх цалин 1600 доллар болсон. Таван сая орчим төгрөгийн цалинтай хятадууд ажлаа хаяад орж ирнэ гэдэг юу л бол. Та бүхэн Танкны үлгэр ярьдаг хүмүүсийн тархи угаалтад битгий автаарай” хэмээн мэдэгдсэн юм.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *