Уэльсийн хунтайж, гүнж нар зул сарын ил захидлаа танилцуулжээ


Уэльсийн хунтайж Уилльям, түүний эхнэр Кэйт нар зул сарын баярт зориулан уламжлал болон гаргадаг ил захидлаа өнгөрсөн долоо хоногт олон нийтэд танилцуулсан байна.

Тэд 2024 оны зул сарын ил захидалдаа Уэльсийн гүнж Кэйт Миддлетоныг хавдрын эсрэг химийн эмчилгээгээ дуусгаснаа зарлахтай зэрэгцэн гаргаж байсан дүрс бичлэгийн хэсгээс авсан зургийг ашиглажээ.

Хүнд өвчний эсрэг тэмцэж байгаа хэцүү цаг үед гэр бүлийн гишүүд бие биедээ дэмжлэг үзүүлэх ёстой гэдгийг чухалчлан харуулсан тэрхүү дүрс бичлэгийг өнгөрсөн 8-р сард Норфолк-д авч байсан ажээ.

Кино уран бүтээлч Уилл Варрын хийсэн дээрх дүрс бичлэгээс авсан гэрэл зураг дээр хунтайж Уилльям, гүнж Кэйт болон тэдний хүүхдүүд болох хунтайж Жорж, Луис, гүнж Шарлотта нарын албан ёсны бус, илүү гэр бүлийн сэдэв бүхий дүр зураг дүрслэгдэж, мөн “Зул сар, шинэ жилийн баярын мэндийг хүргэе” гэсэн мэндчилгээний үгийг ил захидал дээр хэвлэжээ.

Өнгөрсөн долоо хоногт мөн Уэльсийн хунтайж Уилльямын гэр бүл энэ жил Букингэмийн ордонд зохиогддог хааны гэр бүлийн уламжлалт зул сарын баярт оролцохгүй, зул сарын баяраа Норфолк-д тэмдэглэнэ гэдгээ ил болгосон байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *