Цагдаагийн байгууллагад 2024 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 00 цаг 10 минутад нэгэн иргэнээс багш хүүхэд зодсон байна гэх дуудлага мэдээлэл иржээ. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын сургуулийн бага ангийн багш М нь 2024 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр гуравдугаар ангийн сурагчдад хичээл заах явцдаа “заасан хичээлийн талаар ямар нэгэн тэмдэглэгээ хийгээгүй, хичээл хийхгүй, үгэнд орохгүй байна” гэх шалтгаанаар хүүхэд зодсон үйлдлийг цагдаагийн байгууллага шалгаж байна гэж мэдээллээ. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэв.