Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг “Украины зэвсэгт хүчин Хойд Солонгосын цэргийг олзолсон нь Telegram-аас авсан он сар өдөр нь тодорхойгүй энэ зураг дээр харагдаж байна гэж мэдээлжээ.
Украины тусгай ажиллагааны цэргүүд Оросын баруун фронтын Курск мужид ажиллагаа явуулж байх үедээ уг цэргийг авч явсан гэж зэвсэгт хүчний төвлөрсөн “Милитарный” агентлаг пүрэв гарагт мэдээлсэн бөгөөд хэрэг яг хэзээ болсон талаар дурдаагүй байна. Хэрэв энэ нь батлагдвал Украин анх удаа байлдааны ажиллагаа явуулж байсан Хойд Солонгосын цэргийг олзолж байгаа хэрэг болно гэж “Милитарный” агентлаг мэдээлэв. Одоогийн байдлаар Хойд Солонгос 11 мянга орчим цэргийг Орос руу илгээсэн бөгөөд цэрэг, цэргийн техникээ байршуулах бэлтгэл ажил хангагдаж байна гэж Өмнөд Солонгосын албаны хүмүүс мэдэгдсэн байна.