Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас (ОЖД)-аас хүйтэн байна. Цас Баян–Өлгий, Увс, Завханы нутаг, Ховд, Говь–Алтай, Баянхонгорын хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.
Сарын эхээр ихэнх нутгаар агаарын температур өдөртөө бага зэрэг уярах боловч шөнөдөө хүйтэн жиндүү байдал хэвээр хадгалагдана. Цаашдаа 2-р арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч нэлээд чангарч, ОЖД-аас 3–6°С-аар хүйтэн байна. Бусад хугацаанд ОЖД–ийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй.
1-р арав хоногийн сүүлч, 2-р арав хоногийн дунд, 3-р арав хоногийн дунд болон сүүлчээр цас орж, зарим газраар салхи ширүүсэн, цасан шуурга шуурч болзошгүй байна.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булганы нутгаар ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх нь. Хөвсгөл, Архангай, Булганы нутаг, Өвөрхангайн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орно.
Сарын эхээр нутгийн зүүн хэсгээр хүйтэн жиндүү байх боловч 1-р арав хоногийн дунд үеэр агаарын темератур өдөртөө уярах төлөвтэй байна. Харин 2-р арав хоногийн дунд болон сүүлч, 3-р арав хоногийн эхэн үеүдэд хүйтний эрч чангарна. Ихэнх нутгаар ОЖД аас 3-6°С хүйтэн байна.
1-р арав хоногийн сүүлч, 2-р арав хоногийн дунд, 3-р арав хоногийн сүүлч үеүдэд цас орж, зарим газраар салхи ширүүсэн цасан шуурга шуурч болзошгүй байна.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй. Сарын эхээр ихэнх нутгаар хүйтэн жиндүү байна. 1-р арав хоногийн дунд, 2-р арав хоногийн дунд болон сүүлч, 3-р арав хоногийн эхэн үеүдэд ОЖД-аас 2-5°С хүйтэн, бусад хугацаанд ОЖД-ийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байна.
Хур тунадас 1-р арав хоногийн эхэн болон дунд, 2 болон 3-р арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар цас орж, зарим газраар салхи ширүүсэн, цасан шуурга шуурч болзошгүй.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Цас нийт нутгаар ОЖД–ийн орчим орох төлөвтэй байна.
1-р арав хоногийн эхэн болон сүүлч, 2-р арав хоногийн эхэн, 3-р арав хоногийн сүүлч үеүдэд ихэнх нутгаар ОЖД–ийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан, 2-р арав хоногийн сүүлч, 3-р арав хоногийн эхэн үеүдэд хүйтний эрч чангарч, ихэнх нутгаар ОЖД-аас 2-5°С хүйтэн байна.
Хур тунадас 1-р арав хоногийн эхэн, 3-р арав хоногийн дунд болон сүүлчээр бага зэрэг цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, зарим газраар цасан шуурга шуурч болзошгүй.
ЗӨВЛӨМЖ
Энэ сард агаарын дундаж температур ихэнх хугацаанд ОЖД–ийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх хэдий ч 2-р арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, дунджаас 3–8°С хүйтэн байна. Сарын дунджаар авч үзвэл нутгийн баруун хагаст олон жилийн дунджаас хүйтэн, зүүн хагаст дунджийн орчим байна. Баруун болон төвийн аймгуудын зарим газраар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй.