Түргэн тусламжийн машинд зам тавьж өгөөгүйгээс яаралтай тусламжийн эмч хүнд гэмтжээ


2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн түргэн тусламжийн 103 тоот утсанд ирсэн дуудлагын дагуу гэртээ төрсөн эх, нярай хоёрт эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэн, дутуу нярайг дараагийн шатны эрүүл мэндийн байгууллага уруу тээвэрлэх явцад зам тээврийн ноцтой осол гарч, түргэн тусламжийн эмч хүнд гэмтжээ. Урсгал сөрөн явж байсан түргэн тусламжийн машинд зам тавьж өгөлгүй, эрчээрээ хурдтай орж ирсэн автомашины жолоочоос болж, дутуу нярайг тэвэрч явсан эмч нярайг гэмтэхээс хамгаалан, өөрөө тархины хүнд гэмтэл авч, ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Бидэнд олдсон мэдээллээр яаралтай түргэн тусламжийн эмч Ц.О-ын гавлын суурь яс хугарсан, хамар нь цөмөрч, шүд нь хугарсан байна.


17 responses to “Түргэн тусламжийн машинд зам тавьж өгөөгүйгээс яаралтай тусламжийн эмч хүнд гэмтжээ”

  1. Зам тээврийн осол маш аюултай…. машин барина гэдэг чинь ерөөсөө сонор сэрэмж авахаалж самбаа шүү хүн бүр болгоомжтой явах хэрэгтэй шүү үнэхээр харамсалтай зүйл болжээ ажил үүргээ гүйцэтгэж яваад зам тээврийн осолд орж ….эрүүл мэндийн яам онцгой анхаар ч ажиллах хэрэгтэй….

  2. тэр бүдүүлэг ухамсаргүй жолоочид арга хэмжээ авах хэрэгтэй шдээ. Ер нь өөрийнхөө хувийн ажлаа амжуулах гэж урсгал сөрж яваагүй шдээ 🥲

  3. Эмч өөрийхөө амиар хүний амь аварч.Тэр зам тавьж өгөөгүй малаар эмчилгээний зардал ажилгүй байх үеийн цалинг нь төлүүл.

  4. Ийм байж машин барьж яаадагийн новшнуудаа хариуцлага тооц

  5. Жолоочийг хатуу шийтгэх хэрэгтэй. Хайран эмч

  6. Тэр жолоч нэртэй алуурчинг нэр хаяг бүх юмтай нь зарлаж дэлгээд хэн ч биш болго

  7. Энэ нийгэм яацан нийгэм бэ.
    Эрүүл мэндийн салбар, салбарын ажилчид хүчин мөхөсдөж байна.

  8. Битгий ингэж нэг талаас нь ярь тайлбарлаа хэдий түргэн тусламж гэсэн урсгал сөрж
    Яваа бол болгоомжтой яв

  9. Дүрмээ бариад,бусдыгаа хүндлээд явчих л даа.Оркуудаас болж хүн үхдэг шүү.

  10. Түргэний машинд зам тавиад өгөх соёлд сурмаар бна шүү манайхаан

Leave a Reply to Май шүү Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *