Өмнөговийнхний голсон зуухыг “Экоресурс” компани нийслэлд  28 тэрбумаар  нийлүүлнэ


Улаанбаатарын утааг бууруулах зорилгоор нийслэлийн төсвийн хөрөнгө болох 28.3 тэрбум төгрөгөөр дахин утаагүй зуух авахаар болсон. Тодруулбал, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас Агаар орчны бохирдлыг бууруулах хөтөлбөр, Гэр хорооллын дахин төлөвлөлтөд ороогүй айл өрхүүдийн эрчим хүчний зохистой хэрэглээг дэмжих төслийн хүрээнд “Стандартад нийцсэн ахуйн зуух” худалдан авах”-аар тендер зарласан. Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар хэлэхдээ, “Улаанбаатар хотын хэмжээнд 84 мянган зуух ашиглалтын шаардлага хангахгүй байна. Шинэчлэх шаардлагатай. Ингэснээр угаартах эрсдэлээс сэргийлнэ” хэмээн Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдсэн.

Ийн “Нийслэлийн хэмжээнд ахуйн хэрэглээний зуухны техникийн шаардлагыг хангасан зуухны тоог нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах утаагүй гэх зуухыг худалдан авахаар болж 12-р сарын 2-нд тендер зарласан байдаг. Тэгвэл энэ сарын 24-нд тендер хаагдаж “Экоресурс” компани шалгарчээ.

28 тэрбум төгрөгөөр зуух авах тендер зарлагдсантай зэрэгцэн “Нүүдэлчин” зуухны сурталчилгаа хөвөрсөн.

Өмнөговь аймагт 2023 онд 2.5 тэрбумаар 2000 утаагүй зуух гэгчийг тараасан ч “Халдаггүй, утаа саагдаг болохоор гаргасан, ашиглахгүй байгаа” гэх иргэдийн шүүмжлэлийг дагуулсан.

Тухайн үед утаагүй зуухыг  “Экоресурс” компани нийлүүлж байжээ.

Энэ удаагийн 28 гаруй тэрбум төгрөгөөр худалдан авах гэж буй тендерт  “Эко ресурс” шалгарсан байна.  “Экоресурс” компани нь УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав  болох Ч.Чинбатын хамаарал бүхий компани аж. Баянгол дүүргээс  9 сарын 13  нд “Агаар орчны бохирдлыг бууруулах тоног төхөөрөмж” авах 2 тэрбум төгрөгийн тендер зарлахад мөн “Экоресурс” компани шалгарчээ.

Энэмэтчилэн Агаар орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд зарлагдаж буй тендерт “Экоресурс” компани ихэвчлэн шалгардаг байна.


One response to “Өмнөговийнхний голсон зуухыг “Экоресурс” компани нийслэлд  28 тэрбумаар  нийлүүлнэ”

  1. Экоресурс гэдэг энэ компанигүй татгалзуулж шалгах хэрэгтэй.

Leave a Reply to Батаа Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *