Нөхрөө найзуудтай нь уулзуулахгүйн тулд 103-т хуурамч дуудлага өгчээ


Шинэ жилийн баярын өдрүүдэд 103 түргэн тусламжийн төвд өдөрт 1600 орчим дуудлага бүртгэгджээ. Үүний дийлэнх хувийг зүрх өвдсөн, хэм алдсан гэх дуудлага эзэлсэн бол хоолны хордлого бүртгэгдээгүй байна. 1600 дуудлагын 400 орчим нь хуурамч болон шаардлагагүй дуудлага байсан талаар 103 түргэн тусламжийн төвийн ахлах эмч Б.Батзул онцоллоо. Тухайлбал: Нэгэн эмэгтэй “Татаад байна” гэх дуудлага өгчээ. Дуудлагын дагуу очиход тухайн эмэгтэй “Нөхрөө найзуудтай нь уулзуулахгүйн тулд өвдсөн мэт болж, 103 дуудахаар болсон” хэмээн тайлбарлажээ.

Мөн зарим хүн хоолой өвдсөн, даралт ихэссэн гэх мэт дуудлага өгч, энэ төвийн ачааллыг нэмж байгаа аж. Иймд хуурамч дуудлага өгсөн иргэнд хариуцлага тооцдог байх шаардлагатай гэж үзэж байгаа юм.


4 responses to “Нөхрөө найзуудтай нь уулзуулахгүйн тулд 103-т хуурамч дуудлага өгчээ”

  1. Эмч эмнэлгын ачаалал эх диилдэхгүй байхад битгии иим тэнэг дуудлага өгөж бай

Leave a Reply to Bayraa Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *