“Squid Game” цувралын гуравдугаар бүлэг хамгийн хүчтэй мессежийг өгнө


Өмнөд Солонгосын “Squid Game” цувралын хоёрдугаар бүлэг саяхан нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болсон. Цацагдсанаасаа хойш 4 хоногийн дотор 68 сая үзэлт авч, Netflix платформын шинэ дээд амжилтыг тогтоосон уг цувралын гуравдугаар бүлэг энэ онд багтан гарна гэж мэдээлээд буй.

Хоёрдугаар бүлэгт Ги Хун харгис хэрцгий тоглоомуудад ялсныхаа дараа шагналын мөнгөө аваад АНУ руу явахын оронд тоглоомын ард буй эзнийг олж, тоглоомыг бүрмөсөн устгах ганцхан зорилгодоо хөтлөгдөн Солонгост үлдэхийг сонгож, шударга бус байдлын эсрэг тэмцдэг.

Тэгвэл энэ талаар талаар найруулагч Хван Дун Хюк зарим зүйлийг хэлсэн байна. Тэрээр “Өөрчлөлтийг бий болгохын тулд өөрийн түвшинд бусдыг буруутгахын оронд тогтолцоо болон эрх мэдэлтэй хүмүүсийг эсэргүүцэх хэрэгтэй гэдгийг онцлон Ги Хуныг салхин тээрэмтэй тулалдаж буй Дон Кихоттой зүйрлэжээ.

“Хэдийгээр тэр тэнэг юм шиг харагдаж байгаа ч гэсэн бидэнд түүн шиг хүн хэрэгтэй байж магадгүй. Тэр системтэй сөргөлдөх хангалттай зоригтой хүн. Бид бие биенээ буруутгахдаа хэтэрхий их цаг зарцуулдаг. Ги Хуны бодлогогүй мэт харагдсан тулаан “хаданд цохиулсан өндөг шиг” бүтэлгүйтэх хувь тавилантай байж магадгүй гэжээ.

Найруулагчийн хэлснээр гуравдугаар буюу сүүлчийн бүлэг нь цөхрөлийн туйлын гүнд хүрч “Squid Game”-ийн түүхийг бүхэлд нь дуусгах болно гэв.

Тэрээр “Надад тодорхой зүйлийг хуваалцахад хэцүү байна. Гэхдээ би та нарт хэлье. Бүх найдвар унтарсан үед зөвхөн цөхрөл л үлддэг. Сүүлийн бүлэг миний хамгийн дуртай бүлэг. Та ямар нэгэн хүчтэй зүйлд бэлэн байх ёстой. Хамгийн хүчтэй мессежийг өгөх болно” хэмээжээ.

,

2 responses to ““Squid Game” цувралын гуравдугаар бүлэг хамгийн хүчтэй мессежийг өгнө”

  1. Монголчууд энэ МАНАН-ын эсрэг ингэж тэмцэх хэрэгтэй. Бидний өнөөгийн амьдрал яг л энэ тоглоом шиг ажил хийнэ, нэг дарга солигдоно нийтээрээ дагаад халагдана. Ийм тэнэг тоглоомтой ижилхэн нийгэм монголд бий болоод удаж байна.

  2. Монголчууд энэ МАНАН-ын эсрэг ингэж тэмцэх хэрэгтэй. Бидний өнөөгийн амьдрал яг л энэ тоглоом шиг ажил хийнэ, нэг дарга солигдоно нийтээрээ дагаад халагдана. Ийм тэнэг тоглоомтой ижилхэн нийгэм монголд бий болоод удаж байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *