Эверландийн амьтны хүрээлэнд байх хугацаандаа солонгосчуудын хайрыг татаж байсан хулсны баавгай Баогийн Хятадад байгаа зураг интернэтэд тавигдсаны дараа солонгос интернэт хэрэглэгчдийн эгдүүцлийг төрүүлж байна.

Өмнөд Солонгос улсад төрсөн анхны хулсны баавгай Фу Бао 2020 оны 7-р сарын 20-нд Эверлэндийн паркт мэндэлжээ. Тэрбээр Хятадаас түр авсан Ай Бао болон Ле Бао хэмээх панда хосын үр төл юм. Пандаг хамгаалах тухай олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу Фу Баог 2024 оны дөрөвдүгээр сард Хятадад нүүлгэн шилжүүлжээ. Фу Баогийн солонгос фенүүд түүний эрүүл мэндэд санаа зовниж, Солонгост буцаж ирнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлж байна.