“Улаан ном”-д орсон усч гэрэлзгэнэ хүнтэй таарчээ


Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Алтаргын голд усч гэрэлзгэнэ өвөлжиж байгааг нэгэн хүн харж, бичлэг хийж авчээ. Усч гэрэлзгэнэ бол Монгол Улсын “Улаан ном”-д орсон, ховордож буй амьтны нэг. Их бие нь 6-10 см, сүүл нь 4-8 см урт. Чийглэг, нойтон, усархаг газарт байршина. Энэ амьтан хамгийн ихдээ 19 сар насалдаг. Эм нь 4-9 дүгээр сарын хооронд үржилд орж, 1-3 зулзага гаргадаг. Биеийн дээд хэсэг нь хар, доод хэсэг нь саарал, мөнгөлөгдүү өнгөтэй.

Хөл нь усанд сэлэхэд зохилдсон хэлбэртэй. Усч гэрэлзгэнэ усны мандал дээрх таталцлыг ашиглан, чөлөөтэй гулгаж хөдөлдөг. Энэ чадвар нь тэднийг усны экосистемийн чухал хэсэг болгодог. Энэ амьтан байгаль дээрх шавжийн тоо толгойг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг юм байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *