Монголын хөлбөмбөгийн холбоо сүүлийн жилүүдэд санхүү, менежмент, удирдлагын бүтцээс гадна хөрөнгө мөнгөө захиран зарцуулах, санхүүгийн тайлангийн тал дээр асуудалтай байдалд орсон талаар бид өмнө мэдээлсэн.
Нэгдүгээр сарын сүүлээр МХХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит бус хурал болох үеэр хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бол дэд нарийн бичгийн дарга, Гадаад харилцааны хэлтсийн дарга, Санхүүгийн албаны дарга С.Монголжингоо өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа өгсөн. Тэгвэл өнөөдөр хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч М.Болд өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаагаа мэдэгдлээ.

One response to “М.Болд МХБХ-ны Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаагаа мэдэгдэв”
УГ НЬ ЭРҮҮГИЙН ЯЛ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ !