П.Батчулуун эмчийн хагалгаа амжилттай болсон хэдий ч цаашид үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэх шаардлагатай гэв


УИХ-ын хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн,Б.Бейсан нар Хүний Гавъяат эмч П.Батчулуунтай уулзсан байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд өөрийн цахим хуудсанд “Өнгөрөгч нэгдүгээр сарын 26-нд Ж.Чинбүрэн гишүүний хамт 461-р хорих ангид П.Батчулуун эмчийг эргэж очсон юм. Улмаар биеийн байдал нь тааруу учир Хүний эрхийн дэд хорооны зүгээс яаралтай хүсэлт гарган Улсын клиникийн 3 дугаар эмнэлэгт хэвтүүлсэн юм. Хоёр өдрийн өмнө П.Батчулуун эмчийн хагалгаа амжилттай боллоо. Мэргэжлийн эмч нарын үнэлж буйгаар цаашид эмчилгээгээ “зайлшгүй” үргэлжлүүлэх шаардлагатай, “амь насны заалттай” гэж үзэж буй юм. Тэрбээр зүрхэндээ 8 дахь стэндээ тавиулсан, өмнөх стэндүүд нь дутуу ажиллаж байгаа, зүрхний цохилт хэт цөөн, чихрийн шижингийн байдал ноцтой хүндэрсэн, эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа юм.” гэжээ.



One response to “П.Батчулуун эмчийн хагалгаа амжилттай болсон хэдий ч цаашид үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэх шаардлагатай гэв”

  1. Залилагчдийг өршөөгөөд л бдаг биз дээ. Ийм хүнийг өршөөж болдоггүй юм уу. Буруутай бол торгох эрх хасах гээд олон л хариуцлагыг байхад заавал хорих ямар хэрэгтэй юм бэ. Хууль ийм гэх бх хуулиа өөрчлөө ч эрх мэдэлтнүүдээ

Leave a Reply to Би Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *