Өнгөрсөн даваа гарагт Дэжон хотын нэгэн бага сургуулийн дуу дүрсний өрөөнд 40 гаруй насны эмэгтэй багш 7 настай сурагч охиныг хутгалж амийг нь хөнөөсөн билээ.Сэжигтэн багш сургуулийн үндсэн ажилтай байсан бөгөөд сэтгэл санааны хямралын улмаас ажлаасаа чөлөө аваад арван хоёрдугаар сард ажилдаа орсон байна. Тэрбээр өөрийгөө мөн хутгалсан бөгөөд одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Талийгаач охины аав “Охин маань бүжиглэх дуртай байсан, түүний мөрөөдөл нь IVE хамтлагийн Жан Вон Ён шиг дуучин болох байсан хэмээн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр “миний охин төрсөн өдрөөрөө IVE хамтлагийн зурагт хуудсыг авч өгөөрэй гэж надаас гуйж байсан ч тэрний минь бүх хүсэл мөрөөдөл нуран уналаа” гэсэн байна. Энэ ярилцлагын дараа К-поп охидын IVE хамтлаг Ким охины дурсгалд зориулж эмгэнэлийн цэцэг, зурагт хуудас илгээж талийгаачийн гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байна.
Охиныг оршуулах ёслол баасан гарагийн 9:30 цагт Дэжоны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд болох юм байна.