”Хөх сувд” дээрээсээ Монголын газрын зураг шиг


“Хөх сувд 2025” мөсний баяр өчигдөр /2025.02.13/ Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хайчийн-Аманд эхэллээ. Уг наадмын эхний өдөр мөсөн урлал, тэшүүрийн тэмцээн, “Хөвсгөл” брэндийн үзэсгэлэн худалдаа, мөсөн дээрх буухиа тэмцээн болов. Өнөөдөр мөсөн волейболын тэмцээн, “Цаатан” хотхоны нээлт, Хөвсгөл нутгийн олон угсаатны урлагийн тоглолттой.

“Хөх сувд 2025” олон улсын мөсний баярын мөсөн хотхоныг “Монголын гайхамшиг” сэдвийн хүрээнд Д.Цэрэнбат ахлагчтай мэргэжлийн баг урлажээ. Мөсний баярын талбайг дээрээс нь харвал Монгол Улсын газрын зураг хэлбэртэй аж.
10 хоног үргэлжлэх эл баяраар “Хөх цом” яруу найргийн наадамтай. Уг наадмын эхний  шатанд 45 найрагч бүтээлээ ирүүлснээс II шатанд оролцох 10 найрагчийн нэрс тодорчээ.

Өнгөрсөн жил “Хөх сувд 2024” мөсний баярыг дотоод, гадаадын 50 аялагч үзсэн юм. Сүүлийн 3 жилд уг наадмыг зорих аялагч 5 дахин олширчээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *