“Apple” компани лхагва гарагт iPhone загварын ухаалаг гар утасныхаа шинэ загвар болох “Iphone 16e”-г танилцууллаа. Энэхүү загвар нь хар, цагаан өнгөний сонголттой бөгөөд “Home button” товчлуургүй, хурууны хээ мэдрэгчгүй гэнэ. Харин дэлгэцийн дээд хэсэгт мэдрэгчтэй, нүүр царай таних сканнертай аж. Мөн Iphone 16 утасны үндсэн загварт ашиглаж буй A18 чиптэй, ардаа нэг камертай.
Шинэ загвар нь Apple Intelligence-ийг дэмждэг тул зураг үүсгэх, сануулсан мэдэгдлийг хураангуйлах зэрэг функцүүдийг ашиглах боломжийг олгож байгаа бөгөөд Apple-ийн хамгийн хямд гар утас болж байгаа гэв. Тодруулбал Apple-ийн хамгийн сүүлийн үеийн загварууд нь 799 ам.доллароос эхэлдэг. Хамгийн сүүлд гарсан iPhone 16 Pro нь 999 ам.долларын үнэтэй.
Iphone 16e загварын урьдчилсан захиалга 2-р сарын 21-ний Баасан гарагт эхлэх бол ирэх долоо хоног буюу 2-р сарын 28-ны өдрөөс худалдаанд гарна.
