“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгаа хэрхэн авахаа иргэд “Имонголиа”-гаас сонгох боломжтой.
Үүнд:
- Бэлэн мөнгө
- Хуримтлалын сан
- Хандив гэсэн төрлөөс сонголтоо хийгээрэй.
Сонголтоо 2 дугаар сарын 26-ны өдөр хүртэл өөрчлөх боломжтой. Энэ нь цаашид “Үндэсний баялгийн сан”-гийн бодлогыг иргэдийн хүсэл сонирхолд нийцүүлж, эрдэс баялгаас иргэдэд олгож буй ногдол ашгийн нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой гэнэ. Иймд иргэн та санал асуулгад идэвхтэй оролцоорой.
Дараах иргэдийн 1072 хувьцааны тоо ширхэг нь харилцан адилгүй байна.
Үүнд:
- Бэлэн мөнгө (1.0 сая төгрөг)-өөр хишиг хүртсэн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд;
- Сургалтын төлбөр хэлбэрээр 2010-2011, 2011-2012 онд хишиг, хувь хүртсэн оюутан;
- ЭМД-ын шимтгэл хэлбэрээр хишиг, хувь хүртсэн иргэд;
- “Сайн хувьцаа” арга хэмжээний хүрээнд ЗГ-т хүсэлт гарган хувьцаагаа худалдсан иргэд.
Санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг шууд таны данс руу шилжинэ.
One response to “1072 хувьцааны ноогдол ашгаа яаж авмаар байна вэ?”
Байнгийн ашигалдаг дансруугаа авий