Путин: ОХУ-ын Украинд явуулж байгаа цэргийн тусгай ажиллагаа зорилгодоо хүрч байгаа


ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ням гарагт тохиосон Э”х орноо хамгаалагчдын баярын өдөр”-т зориулан Кремльд хийсэн мэндчилгээний үеэр ОХУ-ын Украинд явуулж байгаа цэргийн тусгай ажиллагаа зорилгодоо хүрч байгааг онцолжээ.

Тэрээр Оросын зэвсэгт хүчний албан хаагчдад баяр хүргэж, Украинд эхлүүлсэн цэргийн тусгай ажиллагаанд оролцож, хувь нэмрээ оруулж байгаа явдалд талархал дэвшүүлжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч мэндчилгээндээ Украинд дайтсан, одоо дайтаж байгаа нийт цэргийн албан хаагчдад талархаж байгаагаа онцгойлон илэрхийлж, тэднээр бахархаж байгаагаа, тэд эх орноо хамгаалахад асар их хувь нэмэр оруулж байгаа гэдгийг тодотгосон байна. 

Түүний мэндчилгээ болон дүрстэй мэдэгдэл Кремлийн албан ёсны вебсайт дээр нийтэлсэн байна.

В.Путин мэдэгдэлдээ “Өнөөдөр, дэлхий ертөнц огцом өөрчлөгдөж байгаа энэ цаг үед манай улсын зэвсэгт хүчнээ бэхжүүлэн хөгжүүлэх стратегийн бодлого замаасаа ухралтгүй, өөрчлөгдөлгүй хөгжсөөр байна” хэмээн онцолжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *