Украин улс Их Британийн мужтай ХАА-н хамтын ажиллагааны гэрээ үзэглэв


Украин улс Их Британийн Линкольншайр мужтай ХАА-н салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Дайны хөлд хамгийн их нэрвэгдсэн Украины Херсон мужийн амбан захирагч Олександр Прокудин пүрэв гарагт Их Британийн Линкольншайр мужид айлчилж, хоёр мужийн хооронд ХАА-н салбар, ялангуяа хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдийг холбон эрчимжүүлж ажиллах хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна.

О.Прокудин хэлэхдээ уг ирээдүйн хамтын ажиллагааны эхлэл болсон энэхүү харилцан ойлголцлын санамж бичиг нь Украины Херсон мужид бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж буйн илрэл боллоо хэмээн онцолжээ.

Санамж бичигт гарын үсэг зурсан Линкольншайр мужийн захирагч Колин Дэви хэлэхдээ, энэ нь Украин улсын сэргээн босголтыг дэмжих хүрээнд үүсгэн бий болгож буй шинэ харилцааны “анхны алхам” болж байгааг цохон тэмдэглэсэн байна.

Украины өмнөд нутгийн Херсон муж дахь дайн байлдаан Оросын халдан довтолгоо эхэлснээс хойш завсарлагагүй үргэлжилсэн бөгөөд анхандаа Оросын цэргүүдэд эзлэгдсэн Херсон хотыг тухайн жилдээ чөлөөлж, эргүүлэн авч байсан билээ.

Талууд хамтын ажиллагааны санамж бичгийн дагуу ХАА, фермерын аж ахуй, хоол хүнсний бизнесийн салбарт сүүлийн үеийн судалгаа, инновац, технологи болон туршлага судлаж, солилцон ажиллана гэдэгт итгэж найдаж байгааг онцолсон байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *