Архангай аймгийн малчдын цагаан идээний үзэсгэлэн-худалдаа Улаанбаатар хотод Цагаан сарын өмнө болсон. 2-р сарын 10-25-ны хугацаанд Ялалтын талбайд зохион байгуулсан энэ худалдаанд Чулуут, Өндөр-Улаан, Хангай, Цахир, Ихтамир, Эрдэнэбулган, Булган, Төвшрүүлэх, Хотонт сумын 80 гаруй малчин оролцсон юм.
Малчид 10 гаруй нэр төрлийн 40 тн цагаан идээ худалдаж, 630 гаруй сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ.
