Сэлэнгэ аймагт сорилын шинэ төв үүдээ нээлээ. Энэ төв иргэдийн түвшин тогтоох сорилыг хүний хүчин зүйлээс ангид, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тодорхойлж, иргэдийн бие бялдрын ажиллах чадвар болон биеийн бүтэцийг бүх талаар тодорхойлно. Иргэд эрүүл, зөв амьдралын дадал, зөв хэвшилтэй болох, дасгал хөдөлгөөнийг өдөр тутамдаа хэрхэн хийх талаар бүрэн мэдлэгтэй болно.
Бие бялдрын түвшин тогтоох сорилд аймаг, нийслэл, дүүргүүд Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах, тамирчдын бэлтгэлжилтийг шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэх, тамирчдын тив, дэлхий, олимпын тавцанд өрсөлдөх чадвар, амжилтыг шинжлэх ухааны үндэслэлтэй нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.
Цаашид энэ онд улсын хэмжээнд нэмж, Архангай аймагт 1 ийм төв нээхээр зэхэж байна.

Бие бялдрын түвшин тогтоох сорилын төвөөр үйлчлүүлэгч иргэн та:
Цусны даралт хэмжигч,
Зүрхний цохилт хэмжигч,
Биеийн өндөр хэмжигч,
Биеийн бүтцийг тодорхойлогч,
Гарын булчингийн хүчийг хэмжих,
Их биеийн булчингийн хүчийг хэмжих,
Хөлийн булчингийн хүчийг хэмжих,
Биеийн уян хатан байдлыг хэмжих,
Хурдны чанарыг хэмжих,
Хөдөлгөөний авхаалж самбааг хэмжих,
Зүрхний ачаалал даах чадвар хэмжих зэрэг тоног төхөөрөмжинд сорил өгөх боломжтой юм.
