Ганхуягийн Дөлгөөн “Бишрэлт Металл” багаас тоглоно


Саяхан болсон сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтуудад Монгол улсын шигшээ багийн бүрэлдэхүүнээс өрсөлдсөн Г.Дөлгөөн эх орондоо тоглохоор болсон тухай албан бус мэдээлэл гараад байна.

   Тодруулбал тэрээр үндэсний дээд лигийн “Бишрэлт Металл” багт нэгдэж, тоглохоор болсон байна. Г.Дөлгөөний хувьд Монгол Улсын арслан Д.Ганхуягийн хүү юм.

    Бөхийн удамтай тэрээр Японы ахлах сургуулийн сагсан бөмбөгийн багт тоглож байгаад, өнгөрсөн жил АНУ-д очжээ. Ингээд Охайо мужийн Дэйтон хотын Centerville Elks Athletics ахлах сургуулийн багт орсон байна. Г.Дөлгөөний хувьд өмнө нь “FIBA 3×3 Nations League, Stop-1,2” тэмцээнд U23 насны эрэгтэй шигшээ багт тоглож, хоёр дараалан түрүүлж амжилтаа ахиулсан тамирчин. Одоо түүний ур чадвараа өсөж яваа. Сонирхуулахад, Г.Дөлгөөн нь 3х3 сагсан бөмбөгийн тоглогч Д.Дэлгэрнямтай хамаатан аж.

Тэгвэл түүний тоглох “Бишрэлт Металл” баг өчигдөр улирлын 18 дахь хожлоо авч, лигийн хүснэгтийн хоёрт жагсаж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *