Гуравдугаар сард болох бөхийн барилдаануудын хуваарь гарлаа


Монголын үндэсний бөхийн холбооноос гуравдугаар сард зохион байгуулах албан ёсны үйл ажиллагаа болон барилдааны хуваарийг танилцууллаа.

Энэ сарын 16-ны өдөр Цэргийн баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан болохоос гадна “Богд хан уулын хишиг”  Улс, аймаг, цэрэг, сумын цолтой чансаа өндөр 128 бөхийн барилдаанууд тус тус болно.

Бөхийн барилдааны хуваарьтай танилцаарай.

03.15 Бямба 13:00 цагт

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 100 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан,

03.16 Ням 13:00 цагт

Цэргийн баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан,

03.21 Баасан

АЙМАГ, СУМЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБООДЫН АНХДУГААР  ЧУУЛГАН

03.22 Бямба 13:00 цагт

Наурызын баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан,

03.23 Ням 11:00 цагт

Дорнод аймгийн Булган сумын нэрэмжит аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,

03.29 Бямба  15:00 цагт

“Бест буйдан” ХХК-ийн нэрэмжит “АЛТАН БАЗЕР” чансаа өндөр шилдэг 64 бөхийн сугалаат барилдаан,

03.30 Ням 13:00 цагт

“Богд хан уулын хишиг”  Улс, аймаг, цэрэг, сумын цолтой чансаа өндөр 128 бөхийн барилдаан тус тус болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *