Сар шинийн баярын өдрүүд буюу хоёрдугаар сарын 27-ноос 3 дугаар сарын 3-ны өдөр хүртэл нийслэлийн 6 дүүрэг, 20 аймгийн 44 суманд аюулт үзэгдэл, ослын 107 удаагийн дуудлага бүртгэгджээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 10 иргэний амь насыг авран хамгаалсан байна.
Онцгой байдлын ерөнхий газарт ирсэн нийт дуудлагын 92 нь гал түймэр, 13 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь газар хөдлөлт, нэг нь боом өвчний дуудлага байжээ.
