2025 он гарсаар жүдо бөхийн Их дуулга ангиллын тэмцээнүүд ар араасаа болж байна. Тэгвэл ирэх гуравдугаар сарын 21-нд Гүржийн Тбилис хотод “Тбилисийн их дуулга” болно.
Энэ тэмцээнд манай улсаас эрэгтэй 11, эмэгтэй 10, нийт 21 жүдоч өрсөлдөхөөр мэдүүлэг өгчээ. Тодруулбал: Гавьяат тамирчин Ё.Басхүү, Л.Энхрийлэн, Э.Ариунболд, олон улсын хэмжээний мастер Б.Гончигсүрэн, Г.Наранцэцэг, Б.Эрдэнэбаяр, Т.Ариунзаяа, Ж.Анударь, А.Адъяасүрэн тэргүүтэй жүдоч зодоглох юм.
Монголын жүдо бөхийн шигшээ багийнхан өнгөрсөн хугацаанд эх орондоо бэлтгэлээ базаажээ.
