Өмнөговийн сургуулийн 1 багшид 21 сурагч оногдож байна


Өмнөговь аймагт 2024-2025 оны хичээлийн жилд боловсролын сургалтын 60 байгууллага үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 25269 суралцагч суралцаж, 1103 багш, 1244 ажилтан, албан хаагч ажиллаж байна. Цэцэрлэгийн нэг багшид 29 хүүхэд ногдож, хамран сургалт 90.8% байгаа бол ерөнхий боловсролын сургуулийн нэг багшид 21 сурагч ногдож, бага боловсролын хамран сургалт 101.2%, суурь боловсролын хамран сургалт 96.3%-тай байна.

Элсэлтийн шалгалтын 2024 оны үзүүлэлтээр математик, нийгмийн ухаан, орос хэлний хичээлийн дундаж оноо өмнөх оноос ахижээ.

Ерөнхий боловсролын сургуулиудад 2025 онд багшийн тасралтгүй хөгжлийн зардал 308.8 сая төгрөг, хичээл практикийн зардал 409.1 сая төгрөг, эрүүл мэндийг дэмжих зардал 102.0 сая төгрөг, цахим хэрэглээний зардал 754.1 сая төгрөг, хүүхэд хамгааллын зардал 102.9 сая төгрөг, танхимаас гадуурх сургалтын зардал 68.2 сая төгрөг, нэмэлт хөтөлбөр хэрэгжүүлэх зардал 468.1 сая төгрөг тус тус батлагдсан.
Цэцэрлэгүүдэд 2025 онд багшийн тасралтгүй хөгжлийн зардал 57,7 сая төгрөг, хичээл практикийн зардал 249,0 сая төгрөг, эрүүл мэндийг дэмжих зардал 57,7 сая төгрөг, цахим хэрэглээний зардал 140,1 сая төгрөг, хүүхэд хамгааллын зардал 86,1 сая төгрөг тус тус батлагдсан.

Англи хэлний “Pearson” хөтөлбөрт 2024-2025 оны хичээлийн жилд 74 багш, 3-11 дүгээр ангийн 6983 сурагч хамрагдаж байгаа бол математикийн “Eduten” хөтөлбөрт 1-5 дугаар ангийн 9118 суралцагч хамрагдаж, суралцагчдын идэвх 90,27%-тай байна.

Ерөнхий боловсролын сургуулиудын 7 нь буюу 29,2% эмчтэй бол цэцэрлэгүүдийн 17 нь буюу 53,1% нь эмчтэй байна. Мөн ерөнхий боловсролын сургуулиуд 100% нийгмийн ажилтнаар хангагдсан бол нийт сургуулиудын 33,3%-д сэтгэлзүйч, 25%-д нь хоолзүйч ажиллаж байна.

Боловсролын салбарт хөрөнгө оруулалтын 15,932.8 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 2025 онд 483.0 сая төгрөгийн санхүүжих дүнтэй 3 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд ерөнхий боловсролын 2 сургууль, 1 дотуур байрны барилга байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *