Модон могой жилийн шинийн 3-ны бэлэгт сайн өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын засаг дарга Х.Тайванбаяр, аймгийн Ахмадын хорооны дарга Г.Төмөрбаатар нар өдгөө 101 настай, 10-р багийн өндөр настан Бадарчийн Рэгзэдмаа, 99 настай, 4-р багийн өндөр настан Шаравын Жамсранжав нарт золгож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлэг гардуулж, хүндэтгэл үзүүллээ.

“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилдээ нийт ахмад буурлууд минь урт насалж, удаан жаргаж, бие тэнхлүүн, ухаан цэлмэг, амьдрал үйлс, буян заяа нь ямагт дэвжин дэлгэрч байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!
