Жагсагч Б.Жагар намын нэрээ “Сайн Ардчилсан нам” болгох хүсэлт өгчээ


Бараг жагсаал алгасахгүй оролцдог Б.Жагар Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намыг 2 жилийн өмнө байгуулж байсан бол намынхаа нэрийг өөрчлүүлэх хүсэлтийг Дээд шүүхэд гаргаад байна. Түүний өргөдөлд “Сайн ардчилсан иргэдийн намын оноосон нэрийг Сайн Ардчилсан Нам болгох тухай агуулга багтаж байгаа бөгөөд намын даргаар өөрийнхөө нэрийг бүртгүүлэхээр хүсжээ. Монгол Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 36 орчим нам бий.  Б.Жагар байгуулаад удаагүй намынхаа нэрийг “Сайн” гэдэг үгээр тодотгож Ардчилсан намын нэрийг оруулан өөрчлөх гэж байгаа нь анхаарал татаж байна. Магадгүй намын нэрээ өөрчлөх гэсэн түүний энэ оролдлого нь Ардчилсан намд сөрөг Пи Ар болох вий гэдэг болгоомжлолыг өдөөж мэдэх юм.


One response to “Жагсагч Б.Жагар намын нэрээ “Сайн Ардчилсан нам” болгох хүсэлт өгчээ”

  1. ЖАГАР НАМ ГЭЧИХ САНААТАЙ БАЙСАН ! ЗОРИГ НЬ ДУТЖЭЭ

Leave a Reply to А .ОТГОНБААТАР Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *