Хөвсгөл нууран дээгүүр явж байсан 2 хүн өрх рүү орж живжээ


Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах 4-р багийн Эх хар усны рашаан гэдэг газар “Санота” загварын суудлын автомашинтай явж байсан, Рэнчинлхүмбэ сумын 2 иргэн Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчиж яваад өрх рүү орж живсэн байна. Энэ тухай дуудлагыг аврагчид 2025.03.09-ний өдрийн 04:30 цагт хүлээн авчээ.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа С.Ганболдоор ахлуулсан 11 албан хаагч, 2 автомашинтай, Цагдаагийн газар, нутгийн иргэн нийт 18 албан хаагч, 4 автомашинтай ажиллаж, уг 2 хүний цогцсыг нуурын эргээс 200 метр зайтай, 10 метр гүн уснаас гаргаж авлаа. Машиныг нь 150 метр тросс, олс ашиглан, автомат чирэгчээр татан гаргаж, холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгөв.

Хөвсгөл нуурын мөсний зузаан машин техник явахад эрсдэлтэй, олон газруудад хар, цагаан хил гарсан байдалтай байгаа тул иргэд, малчид, тээвэрчид та бүхэн өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгөд эрсдэл учруулах алхам хийхгүй байж баталгаат зам гүүрээр хөдөлгөөн үйлдэхийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *