Дорнод аймгийн Халхгол сумын Барууншавар гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 240 км-т, сумын төвөөс баруун зүгт 100 км-т/ өнөөдөр хээрийн түймэр гарлаа. Энэ тухай дуудлага онцгой байдлын албанд өнөөдөр /2025.03.11/ 14:40 цагт иржээ. Уг дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сумын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар анги, мэргэжлийн ангийнхан очиж, түймэр унтрааж байна.
Иймд салхи, шуургатай энэ өдрүүдэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, анхаарал, сэрэмжтэй байхыг ОБЕГ ард иргэдэд зөвлөж байна.