Хэсгийн төлөөлөгчийн мэдүүлэг авах өрөө шаардлага хангахгүй байна


Увс аймгийн Прокурорын газар Зүүнхангай, Өндөрхангай, Цагаанхайрхан, Хяргас, Малчин суманд ажиллаж, хэсгийн төлөөлөгчийн мэдүүлэг авах өрөө улсын ерөнхий прокурорын 2017 оны 06 дугаар сарын 27-ний өдрийн А/57 дугаар тушаалаар батлагдсан “Мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлага”-д нийцэж байгаа эсэхтэй танилцлаа. Тус шаардлагад “Мэдүүлэг авах ажиллагаанд ашиглагдсан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг тухай бүр нь хуулбарлан авах, хадгалах боломжтой төхөөрөмжийг ашиглах бөгөөд бичлэгийг засварлах, устгах зэрэг эрсдэлээс бүрэн хамгаалсан байна” гэж заасан байдаг.

Гэсэн ч энэ шаардлагыг хангалттай биелүүлээгүй байна. Тиймээс эдгээр сумын хэсгийн төлөөлөгчийн мэдүүлэг авах өрөөнд теле хяналтын камер байрлуулах, мэдүүлгийн үеийн дуу, дүрсийг чанартай бичих, бичлэгийн хадгалалт, хамгаалалтын аюулгүй байдлыг хангаж ажиллахыг аймгийн Цагдаагийн газарт сануулж, албан бичиг хүргүүлжээ.

Мөн прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр дээрх сумдын иргэдтэй уулзаж, тухайн сумуудад үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл өгч ажилласан байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *