Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Ланз багийн Уулынтал гэдэг газарт өчигдөр хээрийн түймэр гарлаа. Уг түймрийн дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газар 15:11 цагт хүлээн авчээ.
Тус сумын мэргэжлийн анги, тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Ерөөлт-3” ХХК-ийн нүүрсний уурхайн ажилчид, орон нутгийн иргэд хамтран, 16:30 цагт түймрийг цурманд оруулж, 17:15 цагт бүрэн унтраав. Урьдчилсан байдлаар уг хээрийн түймэрт 150 га талбай өртөж шатсан байна.
Сүхбаатарт дахин түймэр гарч, иргэд унтраалаа
